Мэргэжлийн сүмод шинэ озэки төрлөө
Японы Мэргэжлийн сүмогийн холбооны захидлуудын зөвлөл хуралдаад,сүүлийн гурван тэмцээнд 34 ялалт авсан сэкивакэ Такаясүд озэки цол олгох шийдвэр гаргажээ. Мэргэжлийн сүмогийн дараалсан гурван тэмцээнд 33 ялалт авбал озэки цол олгодог бичигдээгүй хууль бий. Энэ хуулийн дагуу цолыг нь олгосон байна. Шинэ окэки Такаясү нь энэ жил 27 настай, “Таганоүра” дэвжээний бөх юм.
Такаясү дунд сургуульд байхдаа бейсбол маш сайн тоглодог ч сурлага муутай хүүхэд байсан гэдэг. Тиймээс эцэг эх нь хүүхдээ Нарүто дэвжээнд авчран мэргэжлийн сүмод оруулсан аж. Сайхан сэтгэлтэй, тэмцэгч биш зантай хүү нэг хэсэг дундаж хэмжээнд барилдаж байж. Самуурайн хүнд хэцүү дэг жаяг, хатуу сахилга батаас халширч, гэр рүүгээ нэг бус удаа оргож ч үзжээ.
Гэтэл нэг дэвжээнд бэлтгэл хийдэг, 18-хан настай Хагивара (ёкозүна Кисэносато) маш хурван зиндаа ахиж, ээж, аавдаа байр худалдаж авч өгсөн нь Такаясүгийн шарыг хөдөлгөсөн тул тэр цагаас хойш бэлтгэлээ уйгагүй хийх болсон гэнэ.Үүнээс хойш амжилт нь бага багаар ахисаар 2011 онд дээд зиндаанд дэвшиж, 2013 онд комүсүби, 2016 онд сэкивакэ болжээ. Шинэ озэки өөрийнхөө амжилтанд хүрсэн шалтгааныг ёкозүна Кисэносатотой хамт бэлтгэл хийдэгтэй холбоотой гэж ярьдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ