Залуус 24 цагийн дотор 240 км зам туулна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбоо, “Медиа Улаанбаатар”, “MB Mongolian” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо хамтран дугуйн аялал зохион байгуулахаар болжээ.
Тус аялалд нийт 22 багийн 155 хүн оролцох бөгөөд ирэх бямба гаригийн 06 цагт эхэлж 24 цагт багтаан дуусах аж. Аялагчид Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богд уул гэсэн маршрутаар 240 км замыг унадаг дугуйгаартуулах юм.
Тэмцээн уралдаан биш аялал болохоор оролцогчид зөвхөн уулын дугуйгаар оролцохоос гадна тухайн өдрийн хоол хүнс, ус, аюулгүй байдлаа өөрсдөө хангах аж. Мөн энэ аяллыг заавал дуусгах албагүй ба тухайн баг нь аяллын замд байрлах бүртгэлийн таван цэгт заавал бүртгүүлэх гэнэ. Аялагчийн аялсан замаар гэрчилгээ өгөх бөгөөд багийн гурван гишүүн аяллын зайг 24 цагийн дотор туулсан бол “Finish” медаль өгөх юм байна. Цаашид энэ аяллыг жил бүрийн зургадугаар сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ