Н.Түвшинбаяраар ахлуулсан баг Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Хонгконгд болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд 28 орны 141 эрэгтэй, 101 эмэгтэй, нийт 242 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин хүчээ сорьсон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраар ахлуулсан жүдочид энэ удаагийн тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр манай эмэгтэй жүдочид тав дахь удаагаа мөнгөн медаль хүртэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ