Жүдочид Азийн АШТ-ээс есөн медаль хүртлээ

Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-нд Хонконг хотноо эхэлж Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны244 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцож байна. Харин манай улсаас 18 жүдоч хүчээ сорихоор зорин очсон юм.

Манай бөхчүүдээс эхний өдрийн барилдаанд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, тавдугаар байр, долдугаар байрт тус бүр нэг тамирчин шалгарснаар багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж эхэлсэн.

Тодруулбал 48 кг-д МУГТ М.Уранцэцэг алтан медаль,66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр мөнгөн медаль, 52 кг-ын жинд Ч.Аззаяамөнгөн медаль,63 кг-д ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль, ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа, эрчүүдийн -100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо. Жүдо бөхийн2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарлаа. Жүдо бөхийн АТАШТ өнөөдөр багийн барилдаанаар үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ