Мөнхбатын Уранцэцэг Азийн АШТ-д гурав дахиа түрүүллээ

Монгол Улсын гавьяат тамирчин, 2013 оны дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг өнөөдөр Азийн АШТ-д гурав дахиа түрүүллээ. Ингэснээр тэрбээр тивийн аваргад хамгийн олон түрүүлсэн Монгол жүдоч болсон бөгөөд дэлхийн чансааг дахин тэргүүлэх боломжтой боллоо.

Мөн 73 кг-д ОУХМ Г. Одбаяр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ны хүрэл медальт Өмнөд Солонгосын Ан Чанг Римтай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдлаа.

66 кг Өсвөрийн Ази тивийн аварга, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Маиами, Чиндаогийн гран при тэмцээний аварга ОУХМ Г. Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчинтай нэмэлт цаг сунган 7:23 секундын барилдаанд вазари үнэлгээгээр ялж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалиа авлаа.

-63кг Балдоржийн Мөнгөнчимэг мөнгөн медаль хүртлээ. Тэррбээр Японы жүдоч Нами Набекурад вазари үнэлгээ алдаж ялагдав

-63кг Болдын Ганхайч Казахстаны Мариан Урдабаеваг даралтаар цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

-52кг Чинтогтохын Аззаяа мөнгөн медаль хүртлээ. Ч.Аззаяа аваргын төлөө Японы жүдоч Ай Шишимэтэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ