П.Болдбаатар дэлхийн медальтан боллоо

Литви улсад Пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ болж байна.

Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль авлаа. Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм.

Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна. Тэмцээн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ