Жүдо бөхийн 2020 оны тивийн АШТ-ийг Монголд хийхээр боллоо
Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж 2020 он хүртэлх Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улс, хотыг сонголоо. Тус хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва, олимпийн зэрэглэлийн шүүгч, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар эх орноо төлөөлөн оролцсон байна.
Хуралдаанаар 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-28-нд Хонгконгт, 2018 онд Индонезийн Жакартад, 2019 онд Араб улсад, 2020 онд Монголын Улаанбаатарт зохион байгуулагдах шийдвэр гарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ