Монголын баг Японы шигшээтэй тоглоно
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Уг тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Монголын баг өрсөлдөж байгаа.
Энэ сарын 22-нд тус тэмцээний хэсгийн аваргын төлөөх тоглолт болж, “Б” хэсэгт багтсан манай эрчүүд БНСУ-ын багтай тоглов. Эн тэнцүүхэн өрнөсөн тус тоглолтын эцэст БНСУ-ын шигшээ баг ялалт (3:2) байгуулж, хэсгээ тэргүүллээ.
Манай баг өнөөдөр “А” хэсгээс нэгээр гарсан Японы шигшээтэй хасагдах шатанд тоглох юм. Тоглолт 19.00 цагаас болох бөгөөд ETV телевиз шууд дамжуулж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ