Манай волейболчид Японы багтай тоглоно
"Буянт-Ухаа" спортын ордонд Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр тус тэмцээний хэсгийн аваргын төлөөх тоглолт болж, "Б" хэсэгт багтсан манай эрчүүд БНСУ-ын багтай тоглов. Эн тэнцүүхэн өрнөсөн тус тоглолтын эцэст БНСУ-ын шигшээ баг ялалт (3:2) байгуулж, хэсгээ тэргүүллээ. Манай баг маргааш "А" хэсгээс нэгээр гарсан Японы шигшээтэй хасагдах шатанд тоглох юм. Тэмцээн өнөөдөр өнжиж маргаашаас шийдвэрлэх тоглолтууд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ