Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар нарын 18 жүдоч ААШТ-д зодоглоно
2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-наас тавдугаар сарын 28-нд болно.
Тивийн шилдгүүд Хонконгт өрсөлдөх тус тэмцээнд зодоглох Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. 28 орны 244 жүдоч өрсөлдөх энэ удаагийн ААШТ-д Монголын 18 жүдоч 14 жинд өрсөлдөнө.
Баг тамирчдыг Монгол Улсын Ардын багш О.Балжинням, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар дасгалжуулан оролцоно.
Эрэгтэй баг:
-60кг: Жагваралдожийн Амарболд
-66кг: Ганболдын Хэрлэн
-73кг: Ганбаатарын Одбаяр
-81кг: Нямсүрэнгийн Дагвасүрэн
-81кг: Отгонбаатарын Ууганбаатар
-90кг: Гантулгын Алтанбагана
-100кг: Бунддоржийн Жанчивдорж
-100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр
+100кг: Найдангийн Түвшинбаяр
Эмэгтэй баг
-48кг: Мөнхбатын Уранцэцэг
-52кг: Чинтогтохын Аззаяа
-52кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
-57кг: Доржсүрэнгийн Сумъяа
-63кг: Балдоржийн Мөнгөнчимэг
-63кг: Болдын Ганхайч
-70кг: Батбаатарын Хулан
+78кг: Баттулгын Мөнхтуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ