ОХУ-д болж буй “Их дуулга”-д манай 20 жүдоч зодоглож байна

ОХУ-ын Екатеринбург хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10, нийт 20 тамирчин хүч үзэн оролцох бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж,14 жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн
60 кг жинд: Г.Болдбаатар, Д.Амартүвшин,

66 кг жинд: Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин,

73 кг жинд: Б.Пүрэвдагва, Ё.Басхүү

Эмэгтэйчүүдийн

48 кг жинд: Б.Хорлоо, Э.Уртнасан,

52 кг жинд: А.Цолмон, Г.Ганцэцэг,

57 кг жинд:Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг,

63 кг жинд: Баасанжаргал, Ц.Цэрэннадмид нар тус тус барилдана.

Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 122, нийт 286 тамирчин оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ