Манай улсын арван жүдоч медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотод боллоо. 10 дахь удаагийн энэхүү тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм.
Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медаль хүртжээ.
Харин эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ