Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэв
-Азийн аваргад есөн боксчин тулалдсанаас дөрөв нь медаль хүртэж, ДАШТ-ийг зорих эрхтэй болов-
Узбекстаны Ташкент хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 29 орны 200 гаруй боксчид өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор есөн боксчин тулалдсанаас дөрөв нь медалийн болзол хангаж, улмаар ДАШТ-ийг зорих эрхтэй болов. Ингээд медалийн болзол болон дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан тамирчдын мэдээллийг хүргэе.
60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргыг зорихоор болсон. Түүний хувьд мөнгөн медалийн төлөөх тулаанд дэлхийн аваргын хүрэл, залуучуудын олимпийн мөнгөн медальт Энэтхэгийн Шива Тапад 2:3-аар ялагдсан. Д.Отгондалай 2011 онд мөнгө, 2015 онд алт, 2017 онд хүрэл медаль хүртэж буй нь энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ