Д.Отгондалай ААШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ
2017 оны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д медалийн болзол хангаад байсан Д.Отгондалай гавьяат өнөөдөр өнгө хувиргах тулаанаа хийлээ. Тэрээр дэлхийн аваргын хүрэл медальт, Сингапурын залуучуудын олимпийн мөнгөн медальтЭнэтхэгийн боксчин Шива Тапатай тоглож 3:2 ялагдсан байна. Сингапур, Тайвань, Фижи шүүгч 28:29 оноог өрсөлдөгчид нь өгсөн бол Казахстан, Азербайжаны шүүгч нар манай боксчинд 29:28 гэсэн оноо заажээ.
Д.Отгондалай гавьяат дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ баталгаажуулахын зэрэгцээ тивийн аваргын иж бүрэн медальтай боллоо. 2011 онд мөнгөн медаль, 2015 онд Ази тивийн аварга болсон бол 2017 онд ийнхүү хүрэл медаль хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ