Пауэрлифтингийн тамирчид ААШТ-ээс 10 медаль хүртээд байна

powerliftingИндонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байна. Тэднээс өчигдөр насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд ОУХМ С.Мөнх-Эрдэнэ суулт, цээж шахалтын төрөлд мөнгөн медаль хүртлээ. Мөн мастер ангиллын -105 кг-ын жинд Д.Ууганбаяр суулт, цээж шахалтын төрөлд алтан медаль хүртсэн бол энэ ангиллын 93 кг-ын жинд Б.Дашзэвэг суултын төрөлд алт, цээж шахалтын төрөлд хүрэл, газраас таталтын төрөлд алтан медаль хүртлээ. Мөн насанд хүрэгчдийн -93 кг-д М.Галсайхан суулт, цээж шахалт, газраас таталтын төрөлд аваргалав. Үүнээс өмнө мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар алт, 66 кг-д Д.Батсайхан, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн бол 105 кг-д Ш.Батзул цээж шахалтын төрөлд мөнгө, газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд манай баг тамирчид тус тэмцээнээс 10 гаруй медаль хүртээд байна. Үлдсэн өдрүүдэд -120, +120 кг-ын жинд манай таван тамирчин хүч үзэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ