Т.Чахар Азийн аварга болов
Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин оролцож байгаа юм.Тэднээс өнөөдөр мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар гурван төрөлд аваргалав.Тухайлбал, суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртжээ. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн билээ. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ