Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Чинзориг нар хагас шигшээд шалгарлаа

Узбекстан улсын нийслэл Ташкент хотнообоксын 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Монголын гурван боксчин шалгарч үлдлээ.

Б.Чинзориг дэлхийн аваргад өрсөлдөх эрх цаашлаад медалийн төлөө хариуцлагатай тулаанаа Индонезийн боксчин Сарохатуа Лумбантобингтой хийж 5:0 яллаа.

Монголын боксчдын ялалтын буухиаг үргэлжлүүлэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ Хятадын боксчин Хе Жунжунг, Д.Отгондалай гавьяат Казахстаны боксчин Адилет Курметовыг тус тус ялж медалийн болзол хангалаа.

ОУХМ Б.Түвшинбат тун удахгүй хагас шигшээд үлдэх хариуцлагатай тулаанаа хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ