Д.Отгондалай өнөөдөр медалийн төлөө тулалдана
Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний гурван өдрийн байдлаар дөрвөн боксчин шигшээ наймд шалгарч үлдээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-ын жинд Б.Чинзориг, 69 кг-ын жинд Б.Түвшинбат нар тэмцээнээ үргэлжлүүлж, өнөөдрөөс медалийн төлөөл тулалдана. Тухайлбал, тэмцээний 60 кг-ын жинд өрсөлдөж буй “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай өнөөдөр медалийн төлөөх тулаанд Казахстаны боксчин Адилет Курметовтой рингэд хүч үзэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ