Д.Мөнхзул шатрын дэлхийн аварга болжээ
Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд болжээ. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн байна.
Түүнчлэн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болжээ.
Харин удаах байранд Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ