Монголын гурван эмэгтэй жүдоч Азербайжаны шигшээд орлоо

Монголын бөх И.Мөнхцэдэв (57 кг), П.Буянхишиг (52 кг), Э.Базаррагчаа (48 кг) нар Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохоор болжээ. Эрэгтэй жүдочид нь дэлхийд дээгүүр өрсөлддөг Азербайжан улсын Жүдо бөхийн холбоо шинэчлэгдэн зохион байгуулагдаж, шинэ удирдлагтайгаар ажиллаж эхлээд байгаа юм байна. Удирдлагын шинэ баг нь эмэгтэйчүүдийнхээ шигшээд анхаарал хандуулж байгаа аж. Тиймээс багаа хүчирхэгжүүлэх зорилгоор Монголын гурав, Украины нэг бөхийг эмэгтэйчүүдийнхээ шигшээ багт авсан байна. Украин бөх нь 2013 онд Европын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан +78 кг-ын Ирина Киндзерская юм байна.

Легионерууд ирэх долоо хоногт эхлэх лалын шашинт орнуудын эв санааны нэгдлийн цомын тэмцээнд анх удаа шинэ эх орныхоо нэрийн өмнөөс барилдах гэнэ.

Az.arguspost.com энэ талаар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ