Өсвөрийн шатарчид багаараа дэлхийн аварга боллоо
Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын Улсын Яйши хотноо болж өндөрлөлөө.
Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 цогц медалийн төлөө 9 өрөг тоглон ухаанаа уралдууллаа.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оюун ухаанаа уралдуулан оролцсон шатарчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн аварга боллоо
Тэмцээний 7 нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй төрөлд Э.Азжаргал, 11 нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг гурвантаа мандаалаа.
Мөн 7 нас хүртэлх эмэгтэй тэмцээнд Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ