Хоёр сурагч шатрын Дэлхийн аварга боллоо

Сурагчдын шатрын ДАШТ Румын улсын Яйши хотод болж буй. Тэмцээний Блиц төрлийн 13 насанд Д.Батсүрэн, охидын 17 насны ангилалд Д.Хонгорзул нар алтан медаль хүртэж Сурагчдын дэлхийн аварга боллоо.

Энэхүү тэмцээнд 42 орны 500 гаруй тамирчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм байна. Манай улсаас 25 өсвөрийн шатарчин уг тэмцээнийг зорьжээ. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ