Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд өрсөлдөнө
Унгар улсад пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-7-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 97 кг-ын жинд хүч үзэх юм. Түүний багш Ш.Энхсайхан тус тэмцээнд хамт явах байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас энэ удаад үлдэж байгаа аж. Сонирхуулахад Э.Содномпилжээ саяхан АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомоос алтан медаль хүртэж байв. Тэгвэл энэ спорттой холбоотой нэг мэдээ дуулгахад Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 29-нөөс ирэх сарын 6-нд болно. Тус тэмцээнд МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор нийт 14 тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ