“Казахстан опен”-оос нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ
Казахстан Улсын Атарау хотод зохион байгуулагдсан "Kazakhstan Open" G1 ангилалын чансаа өндөр тэмцээнээс Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тэмцээнд тэмцээнд 37 орны 1700 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд -52кг-ын жинд Б.Намуун алт, -68 кг-ын жинд П.Тэмүүжин, -74 кг-ын жинд А.Нацагдорж нар хүрэл медаль хүртлээ.
Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, дасгалжуулагч багш Ху Иньёон нар удирдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ