Гарьд цолны хүндэтгэлийн барилдаанд Ө.Бат-Орших харцага түрүүлэв

“Сүлд” телевизийн нэрэмжит, Монгол Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Б.Бат-Өлзий, начин Э.Энхбат, Ч.Цогбаяр тэргүүтэй хүчит 256 бөх барилдав. Тус барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, заан Б.Пүрэвсайхан нар шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ