Х.Баттөмөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын хэвтээ шахалтын (Raw Classic) төрлийн ДАШТ болов. #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/27838">Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсоноос мастеруудын-93 кг-ын жинд “Сүлдэр” клубын тамирчин Х.Баттөмөр 205 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд өрсөлдсөн манай тамирчин Б.Батцэнгэл 165 кг-ыг шахсанаар шагналт тавдугаар байрт оров. Пауэрлифтингтэй холбоотой нэг мэдээ дуулгахад Индонез улсад энэ сарын 29-нөөс ирэх сарын 6-нд Азийн АШТ болох бөгөөд манай улсаас нийт 14 тамирчин өрсөлдөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ