Чөлөөтийнхөн Азийн АШТ-д оролцох боломжтой боллоо

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д мэдүүлгээ хоцроож өгсөн учир оролцох боломжгүй болоод байсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл Бие тамир спортын газар, МЧБХ-ны удирдлагууд өнгөрсөн хугацаанд ДБНХ-нд хэд хэдэн удаа албан бичиг явуулсны дүнд манай баг тамирчдыг Азийн АШТ-д оролцуулах болсон тухай мэдээ урд шөнө ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ