Дэлхийн мастеруудын спортын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо
Шинэ Зеландын Оакланд хотод энэ сарын 21-30-ны өдрүүдэд Дэлхийн мастеруудын спортын наадам болох юм. Энэхүүес дэх удаагийн тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр боллоо.
Уг ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүсэв.Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх бол манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ