Залуучуудын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Тайландын Бангкок хотноо ирэх сарын 16-26-ны өдрүүдэд болох 20 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцохоор Монголын шигшээ “Унаганууд” багийн тамирчид бэлтгэлээ базааж байна.
Эх орноо төлөөлөн явах тамирчид тэмцээний “Д хэсэг”-т Арабын нэгдсэн Эмират улстай 16-ны өдөр, Иран улсын багтай 17-нд, БНХАУ-ын шигшээ багтай 20-ны өдөр, Киргизийн багтай 18-ны өдөр тоглох хуваарьтай аж.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай тус багийнхан саяхан хойд хөршийн багуудтай тоглож туршлага хуримтлуулаад ирсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ