“Анталья-2017” гранпри тэмцээнээс зургаан медаль хүртлээ

Туркийн Анталья хотод жүдо бөхийн "Анталья-2017" гранпри тэмцээн энэ сарын 7-9-ний өдүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана алт, эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртжээ.

Ийнхүү манай баг тамирчид "Анталья-2017"-оос 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нийт 36 орноос тавдугаар байр эзэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ