Г.Отгонцэцэг “Анталья-2017” гранпри тэмцээнээс алтан медаль хүртэв
Өнгөрсөн баасан гаригт Туркийн Анталья хотод жүдо бөхийн "Анталья-2017" гранпри тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээнд 36 орны нийт 274 тамирчин оролцож байгаа бол манай улсаас 11 жүдоч зодоглож байгаа юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна. Жүдогийн Гран пригийнгурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай энэ тамирчин 2012 оноос Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж байгаад 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ