Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн болзол хангалаа

Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Шилдэг 16 баг урилгаар оролцож буй тус тэмцээнд манайхаас долоон боксчин тулалдснаас өнөөдөр 60 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа.

Д.Отгондалай Тайландын Р.Жунтронгийг, Г.Ган-Эрдэнэ Кубын Александро Гринаг ялсан юм. Энэ өдөр 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэмцээн зохион байгуулагч орны боксчин Вуттичай Масуктай (Масукын хөмсөг хоёр удаа задарсан) илүүрхэн тулалдсан ч шүүгч ялалтыг эсрэг талд заав.

Хүрэл медаль хүртсэн манай Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ