Д.Отгондалай, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө яллаа

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож байгаа юм.

Тэмцээний- 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, - 52 кг-д М.Гандулам, - 56 кг-д О.Мөнхсайхан, - 60 кг-д МУГТ Д.Отгондалай, - 64 кг-д Б.Чинзориг, - 69 кг-д Б.Түвшинбат, - 75 кг-д Ж.Отгонжаргал нар эх орноо төлөөлөн оролцож буй юм.

Манай тамирчдаас МУГТ Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгаран үлдлээ.

Харин бусад дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгасан байна. "Эзэн хаан-"-ы цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 2-10-нд Бангкок хотноо болно. Шигшээ багийг ерөнхий дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Ардын багш, МУГД Д.Банди, Н.Мөнхсайхан нар удирдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ