Дугуйчин Б.Марал-Эрдэнэ Японд түрүүлэв

Япон улсад өнөөдөр “Tour de Tochigi” дугуй олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас Азийн аварга, “Хас банк”-ны тамирчин Батмөнхийн Марал-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тус тэмцээний хоёрдугаар байрт Английн дугуйчин Х.Бенжамин, гуравдугаар байрт Францын Л.Томас оров. Б.Марал-Эрдэнэ он гарснаас хойш олон улсын тэмцээнд анхны түрүүгээ хүртэж буй нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ