Б.Амартүвшин Тбилисийн Гран пригийн салхийг ялалтаар эхлүүлэв
Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн ээлжит Гран при тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 36 орны 256 жүдоч зодоглож байна.
Манайхаас есөн жүдоч барилдаж буй. Өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болох хуваарьтай. Эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Баяраагийн Амартүвшин эхний барилдаанаа Болгарын Яаназов Бориславтай хийж, вазаригаар яллаа.
Энэ жинд улсын аварга Ж.Амарболд мөн барилдах юм. Тэрбээр эхний тойрогт Иран бөхтэйоноолт таарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ