Дэлхийн тусгай олимпиос алтан медаль хүртлээ

Гуравдугаар сарын 14-28-ны өдрүүдэд Австри улсад Дэлхийн тусгай олимп болж өндөрлөлөө. Дөрвөн жилтутамд зохион байгуулагддаг тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм. Энэхүү олимпод Монгол улсаа төлөөлөн 3 дасгалжуулагчийн хамт 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд өрсөлдлөө.

Орхон аймгаас дасгалжуулагч, багш Д.Одгэрэлийн хамт явж оролцсон тамирчин М.Гантөмөр гүйлтийн цанын 50 болон 100 метрийн зайнд хурд, хүчээ сорин өрсөлдөж 50 метрийн төрөлд хүрэл медаль, 100 метрийн төрөлд алтан медаль хүртсэн амжилт гаргажээ. Тэднийг Эрдэнэт хотноо хүрэлцэнирэхэд нь Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор болон албаны бусад хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн өвлийн тусгай олимпод 107 орны 2700 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч нийт 5000 гаруй хүн оролцсон аж. М.Гантөмөрийг бэлтгэл сургуулилтаа хийх, олимпод явж оролцоход Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спорт цогцолбор, “Сархиа” цанын бааз, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллага туслаж дэмжжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ