Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай шөвгийн дөрөвт шалгарлаа

hangaiЭнэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнөө сумын цолтой болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн барилдаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Г.Батсүх анх удаа ес даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Электрик ком ХХК-ны бөх, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэжээ. Харин Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга А.Сүхбатын хүү Хангай нар шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ