Тусгай олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна

tusgai olimp

Австри улсын Шладминг хотноо тусгай олимпийн өвлийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Наадамд 107 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус олимпийн 25 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 16 настай С.Тэмүүлэн амжилттай оролцож, хоёрдугаар байрт орж, мөнгөн медалийн болзол хангалаа.

Мөн энэ өдөр гүйлтийн цанын төрөлд оролцсон Н.Уянга анхны алтан медалийн болзол хангасан байна. Ингэснээр манай тамирчид эхний хоёр өдрийн байдлаар нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тус олимпод манай улсын тамирчинд анх удаагаа оролцож байгаа бөгөөд эх орноо төлөөлөн 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ