Токиогийн олимпд ажиллах дасгалжуулагчид ирэх баасан гаригт тангараг өргөнө
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг тодруулжээ.
Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар тодорсон дасгалжуулагчид ирэх баасан гаригт буюу 24-нд тангараг өргөх аж.
Биеийн тамир, спортын газрын Шигшээ багийн алба болон Биеийн тамир, спортын бодлогын газрын дэргэд байгуулсан Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөл хамтран холбоодын санал болгосон дасгалжуулагчдыг нэрсийг хэлэлцэж, баталсан байна.
“Токио-2020” олимпын циклд үндэсний шигшээ багт ажиллах дасгалжуулагчдийн нэрс:
Чөлөөт бөх: ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр
Жүдо бөх: ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа
Бокс: ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат
Байт харваа: дасгалжуулагч: Ж.Нарантуяа
Хүндийн өргөлт: дасгалжуулагч Ц.Хосбаяр
Таеквондо: дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
Пара байт харваа: дасгалжуулагч Д.Баатаржав
Пара жүдо бөх: дасгалжуулагч Б.Нарантуяа
Пара пауэрлифтинг: дасгалжуулагч Ш.Энхсайхан
Пара буудлага: дасгалжуулагч В.Ганцоож
СЭТГЭГДЭЛ БИЧИХ