Башёг шинэ аварга Кисэносато М.Ананд, Г.Ган-Эрдэнэ нар тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотноо дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээн эхний өдрөөс дуулиантай эхлэв. Башёд шинэхэн аварга Кисэносатогийн хамт дөрвөн аварга барилдаж байгаа. Монголын их аваргууд Кисэносатогийн гол өрсөлдөгч хэдий ч их аварга Хакүхо, Харүмафүжи нар эхний өдөр өвдөг шороодсон юм. Аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр магэшира Сококуратай оноолт таарч барилдан, хатакикоми мэхээр ялагдлаа. Тэрээр эхний өдөр сэкивакэ Котошёогикүд мөн ялагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёг барилдааны дундаас орхисон юм.

Шинэ аварга Кисэносато өнөөдөр Таканоимаг давснаар аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын найман бөхийн хамт гурван даваатай башёг тэргүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ