“Токио 2020”-д оролцох үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

“Токио-2020” зуны олимпийн наадмын цикльд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байсан. Тэгвэл БТСГ, Үндэсний шигшээ багийн албанаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг албан ёсоор баталжээ.

Үндэсний шигшээ багт таван дасгалжуулагч, байнгын шигшээ багт 23, байнгын бус шигшээ багт 30, нийт 53 тамирчин багтсан байна. Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ баг нь олимпийн наадмын циклийн хугацаанд, байнгын бус үндэсний шигшээ баг нь тодорхой болзолтойгоор олимп, ДАШТ, тивийн аваргад бэлтгэн оролцох аж. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бямбажавын Баттулга, дасгалжуулагчаар МУГД Цэндийн Баярсайхан, МУГД Арслангийн Цэдэнсодном, спортын мастер Өлзийбаярын Ууганбаяр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг нар томилогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ