Чөлөөтийнхөн Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцоно
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно. Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 70-аад хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг оролцохоор болжээ. Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатаас бусад бүх шилдгүүд хойд хөршийг зорих юм. Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар (Гацуурт-Олимп), ОУХМ Ж.Чулуунбат (Сүлд), спортын мастер Ц.Баярсайхан (ҮБТДС), Ж.Дандар (Харгант-Цамхаг), Ц.Гантөгс (Арслан), шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллана.
Буриадад зодоглох багийн бүрэлдэхүүн:
57 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс
61 кг: Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, дэд мастер Ц.Цогхүү
65 кг: ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр
70 кг: гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан
76 кг: ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр
86 кг: ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг
97 кг: ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ
125 кг: ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ