Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ. Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медаль гэдгээрээ онцлогтой. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлэв. Тэрээр тус тэмцээний хошой мөнгөн медальтан юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ