Н.Төгсцогтын чансаа ахив
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн рингэнд найм дахь ялалтаа байгуулсан билээ. Филиппиний 23 настай Ж.Жеминог хүнд цохилтоор ялсанаар мэргэжлийн боксын чансааны 27-д (түүний тулалддаг жинд нийт 1514 боксчин байдаг) эрэмбэлэгдэв. Тэрээр энэ тулааны өмнө 73 дугаар байрт бичигдэж байв. Манай боксчин гурван жилийн өмнө мэргэжлийн бокст анх хөл тавихад чансаа нь 1394-т байлаа. Н.Төгсцогт маань энэ эрчээрээ тулалдвал оны төгсгөлд дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ