Монголын сэлэмчдийн түүхэн ялалт

Тайландын Корат хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн АШТ болж байна. Тэмцээнд манайхаас Монголын туялзуур сэлэмний холбооны дасгалжуулагч Б.Батхүүгийн удирдлага өсвөр үеийнхний хүнд сэлэмний төрөлд Б.Хаш-Эрдэнэ, У.Марал-Эрдэнэ, Т.Тулуй, М.Ялгуун нар тулалдаж буй.

Өчигдөр манай хөвгүүд Макаогийн багийг 45:38-аар яллаа. Энэ амжилт Монголын туялзуур сэлэмчдийн Азийн АШТ-ээс авсан анхны ялалт байв. Манай сэлэмчид өнөөдөр шөвгийн 16-д БНСУ-ын багтай өрсөлдөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ