Гран При тэмцээнд оролцох жүдочид өнөөдөр мордоно
Германы Дюссельдорф хотноо зохиогдох Гран При цом олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох жүдочид өнөөдөр мордоно.
Тэмцээний ирэх баасан гаригт буюу 24-ий өдөр эхлэх бөгөөд Олон улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй юм.
Тус тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцох аж.
Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ