Э.Сумъяа, С.Батцэцэг, Ш.Түмэнцэцэг нар шигшээ багийн цалингаасаа татгалзлаа
Чөлөөт бөхийн УАШТ өнгөрсөн сард болж өнгөрсөн. Энэ үеэр шигшээ багт багтсан тамирчдын нэрсийг зарласан. Энэхүү нэрсийн жагсаалтанд нэр нь багтсан МУГТ С.Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар шигшээ багийн цалингаас татгалзан, албан бус шигшээ багт орж бэлтгэлээ хийхээр болсон байна. Тодруулбал, тэд тамирчид бусад залуу тамирчиддаа боломж олгож, дүү нараа урамшуулах зорилготойгоор энэ шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар МУГТ С.Батцэцэг “Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж Одоогоор Дэлхийн 2 алт, 1 мөнгө, Олимпийн хүрэл, оюутны универсиад наадмын алт гэх мэт амжилтуудыг гаргасан байгаа. Энэ амжилтыг маань МУ-ын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг. Тийм болохоор би өнөөдөр миний оронд нэг тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан” гэлээ.
Тэрээр энэ шийдвэрийг нь чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нартай холбож, муугаар бодож хардах хэрэггүйг сануулаад 2020 оны олимп хүртэл бэлтгэл, сургуулилтаа чамбайруулан, улам их хичээх болно гэдгээ хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ