М.Уранцэцэг “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн өчигдөр /2017.02.11/ эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад 13 тамирчин оролцож байна.

2016 онд дэлхийн чансааг магнайлсан М.Уранцэцэг маань эхний тойрогт хийлж, удаах барилдаанд БНСУ-ын Кан Ю Ёнг вазари үнэлгээгээр , хэсгийн аваргын төлөө нутгийн дэвжээн дээрээ барилдаж буй Францын А.Мосдьерийг 2 минут 04 секундэд цэвэр, хагас шигшээд Испанийн Фигуэроаг 1 минут 22 секундэд цэвэр ялж финалд шалгарсан юм. Ингээд аваргын төлөө “Рио –2016” олимпийн наадамд шөвгийн наймд учраа тааран ялагдаж байсан, “Токио-2016” гран прид алтан меалийн төлөө таарч, торгуулиар ялж байсан , “эртний танил” Жон Бу Кёнтой барилдсан. Хоёр бөх барилдааны үндсэн дөрвөн минутанд адил хоёр хоёр торгууль авсан. Ингээд Golden score буюу нэмэлт цагт манай бөхөд дахин нэг торгууль өгснөөр ялалт БНСУ-ын Жон Бу Кёнд очсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ