Охидын шигшээ баг ирэх сард анхны албан ёсны тэмцээндээ орно
Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг ирэх сард Хонгконг улсыг зорихоор шаргуу бэлтгэл хийж байна.
Энэ сарын 5-12-ны хооронд зохиогдсон охидын УАШТ-ээс эцсийн байдлаар сонгогдсон Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг ирэх сарын 10-13-ны хооронд Хонгконг улсад зохиогдох Жокэй клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд Хонгконг, Тайланд, Лаос улсын 14 хүртэлх насны охидын шигшээ багууд гурван өдрийн турш өрсөлдөнө.
Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай ирэх сарын 10-нд, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Тайландын шигшээ багтай хийснээр тэмцээнээ өндөрлүүлэх юм. Тийнхүү Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй байгаа ч анхны албан ёсны тэмцээндээ оролцохоор идэвхитэй бэлтгэлээ базаасаар байна. Өнөөдөр тэд 16 хүртэлх насны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ