"Футзалын үндэсний цом"-ын шилдэгүүд тодорлоо
"Футзалын үндэсний цом" анхдугаар тэмцээнд 18 аймгийн баг оролцож 01 сарын 16-23-ны өдрүүдэд гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр аваргуудаа тодрууллаа. Өнгөрсөн оны талбайн "Үндэсний цом"-ын аварга Дорнод, Төв аймгийн багийг 7:2-оор хожиж хүрэл медаль хүртсэн бол аваргын алтан цомыг зохион байгуулагч Дархан-Уул аймгийн баг өргөлөө. С.Жаргалсайхан дасгалжуулагчийн шавь нар аваргын төлөө хэсэгтээ 5:4-өөр хожигдсон Дорноговь аймгийн багтай үндсэн цагт 4:4-өөр тэнцсэн ч торгуулийн цохилтоор буулган авч чадлаа.
Хаалтын үйл ажиллагааны үеэр тэмцээний шилдлэгүүдийг тодруулахад, Дархан-Уул аймгийн Энхбаяр шилдэг хаалгач, Дорноговь аймгийн Энх-Эрдэнэ 22 гоолтойгоор шилдэг довтлогч шагналыг хүртлээ. Тэгш тоглогчоор 2016 оны талбайн үндэсний цомын мэргэн бууч Баяржаргал шалгарсан бол тэмцээнийг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Э.Ариунболд тодорлоо.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ